Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 05 сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир сумдын нутгаар 9.1-11.9 градус дулаан, бусад сумдын нутгаар 12.1-15.6 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат суманд 33,0 градус, Өлзийт,Өгийнуур сумдад 32,0 градус, Батцэнгэл суманд 31 градус, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хотонт сумдад 30,0 градус, Эрдэнэбулган, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар 29,0 градус, Цэцэрлэг суманд 28,0 градус,бусад сумдын нутгаар 22,0-27,0 дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 2,0-7,0 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Батцэнгэл, Хашаат сумдад 2 өдөр, Эрдэнэмандал, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдад 1өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт суманд 24,0 градус, Батцнгэл, Хашаат сумдад 22,0 градус, өгийнуур суманд 21,0 градус, бусад сумдын нутгаар 15,0-19,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хашаат суманд 61,0 градус, бусад сумдын нутгаар 53,0-58,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө бүх сумдын нутгаар 5,0-9,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэбулган суманд 9 өдөр, Эрдэнэмандал,Тариат, Хотонт сумдын нутгаар 7 өдөр, Өлзийт суманд 5 өдөр, бусад сумдад 6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-4 удаа бороо орж, 2.5-16,6 мм тунадас унасан байна.. Хамгийн их тунадас Тариат суманд 16,6 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 2,5 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 6-21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 21 метр, Эрдэнэбулган суманд секундэт 18 м/с Тариат ,Чулуут, Өлзийт сумдад секундэт 14 м/с, Хашаат, Хайрхан,Төвшрүүлэх сумдад секундэт 12 м/с,Цэцэрлэг, Жаргалант ,Булган, Цахир сумдад секундэт 10 м/с, бусад сумдын нутгаар секундэт 6-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 7 өдөр, Эрдэнэбулган суманд 6 өдөр, Өлзийт суманд 5 өдөр, Хашаат суманд 4 өдөр, Тариат ,Цахир сумдад 3 өдөр, Чулуут, Булган сумдад 2 өдөр, Цэцэрлэг Төвшрүүлэх, Хотонт,Булган сумдад 1 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 05 -р сарын 20 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ургамлын ургалтын байдал Чулуут, Тариат, Эрдэнэбулган, Жаргалант сумдад сайн, Хангай, Өлзийт сумдын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 2-6 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа Өндөр Улаан, Эрдэнэмандал сумдад 1-2 ширхэг, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, бод мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа